Үзмэрчид ба Тэдний хөзрийн үнэгүй мэргүүд

Та хөзрөөр мэргэлүүлж байсан уу? Эсвэл танд хувь заяагаа үзмэрчид үзүүлж байсан удаа бий юу? Үзмэрчид чухамдаа яаж тэдгээр мэргэ төлгийнхөө тайлбарыг хэлдэг вэ?

Магадгүй та телевизүүдээр энэ тухай гарч байсныг сонирхож байсан биз ээ. Бид эдгээр хүмүүсийг хэний ч мэдэж чадаагүй зүйлсийг онцгой дотоод зөн билэг, увидсаараа мэдэж чаддаг гэж тааварладаг. Зөн билэгч өөрийн бодол санаагаа хэлмэгц түүнд хандсан хүмүүс гарцаагүй гайхаж хоцордоггүй гэж үү?

Нью Йорк хотын удирдлагаас хэсэг хүмүүст зориулан шинэ ажлын байр гаргажээ. Энэ нь утсаар хүмүүсийг үзэж, мэргэлэх боломж үзмэрчдэд бүрдүүлэн өгсөн ажээ. Аssociated Press агентлагийн мэдээлэлд1 : "Үзмэрчдийн сүлжээ нийгмээс хөдөлмөр хангамж хүртэх ёстой 15 хүнийг ажилд аваад, тэдэнд мэргийн хөзрийг хэрхэн уншиж, ирээдүйг хэлэх тухай сургалт хийжээ" гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс хэрхэн мэргэч, үзмэрч хүмүүс байж таарах вэ дээ?

Үнэгүй хөзрийн мэргэ: Хөшигний цаана

Үзмэрчдийн Шууд Утасны хуучин ажилтан Дэби Натан, утасны цаана юу болдог талаар сонирхолтой зүйлийг бидэнд ярьж өгсөн юм. Байгууллагын дотоод нууц мэдээлэл Уншигчдын Лавлах–д ил тавигдсан байсан юм.2 Дэби утсаар яаж хариулдаг байснаа нэг бүрчлэн тайлбарласан байсан юм. Тэр хамгийн түрүүнд залгасан үйлчлүүлэгчийн нэр болон төрсөн өдрийг асуудаг байжээ. – Тэдний ордны зурлагыг харах гэсэндээ биш харин 18 хүрч насанд хүрсэн эсэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нь мэдэх гэж ингэж асуудаг гэжээ. Хэрвээ насны шаардлага хангасан байвал, Дэби нэг иймэрхүү байдлаар үргэлжлүүлдэг байжээ.

”Би хөзрөөр мэргэлэгч байна.Чамайг асуултаа тодорхой бодож олтол эхлээд би чамайг ерөнхий байдлаар чинь мэргэлж байя. Би одоо хөзрөө хольж байна. Зогсоох хэрэгтэй гэж үзсэн үедээ надад хэлээрэй” гээд би хөзөр хольж буй мэт чимээ гарган, хөзрүүдээ хооронд нь хавсран дуугаргадаг. Хөзөр холих үйлдэл хийхээс энэ нь илүү амархан байдаг болохоор тэр.

Дэби, би үүний дараа тэр хүнд: "Чиний бие махбодын болон бусад харилцаанууд чинь асуудал үүссэн байгааг би мэдэрч байна” хэмээн хэлдэг юм.

Хөзрийн үнэгүй мэргэ: Яагаад хүмүүс итгэдэг вэ?

Яагаад хүмүүс ийм зүйлд мөнгө зарцуулдаг юм бол? Дэби ярихдаа "Хүмүүст ижил төстөй асуудлууд тохиолдох нь элбэг байдаг ба ялангуяа хайр сэтгэлийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, тэд бидний хэлдэг “мэргэний тайлбарт” хялбархан итгэчихдэг юм.

Яагаад зарим хүмүүс Үзмэрчийн Шууд Утсанд холбогдох эсвэл гарын алгаар мэргэлүүлэх гэж тийм их тэмүүлдэг юм бол? Яагаад гэвэл хүн бүрийн амьдралд асуудлууд үргэлж урган гарч ирдгээс болоод, тэдгээрийг шийдвэрлэхэд нь тус болох зүйлсийг тэд хайж байдаг байна.

Бид аливаа зүйлсийг урьдчилан мэдэхийг хүсдэг. Мөн хүмүүсээс зөвлөгөө авах дуртай байдаг билээ. Хүмүүс алдаа гаргахаас эмээдэг учраас ямар шийдвэр гаргах хэрэгтэйгээ мэдэхийн тулд далд чадвартай хэн нэгний онцгой тусламжийг эрж хайдаг. Харамсалтай нь мөнгө олох нь үзмэрч, мэргэчдийн жинхэнэ чадвар байдаг.

Дэбигийн ил гарган тавьсан мэдээллээс үзэхэд, Дэби үйлчлүүлэгчээ аль болох удаан утсан дээр нь байлгах зааврыг удирдлагаасаа авдаг байжээ. Үйлчлүүлэгчтэйгээ 55минут ярихад 211$-ын төлбөр тухайн үйлчлүүлэгчийн утасны тооцоон дээр удалгүй гардаг байна.

Тиймээс, Утасны үзмэрчээр ажилласнаар тэдгээр хүмүүсийн амьдралын төвшин дээшилнэ гэж үү? Эргэлзээтэй л юм. Үзмэрчийн Шууд Утасны сүлжээ нэг минутаас ойролцоогоор 4$-ын ашиг олдог ч үүнээс Дэбид зөвхөн 25 центийг нь л нэг минут ажилласны хөлс болгон өгдөг байсан байна.

Үүнээс үзэхэд энэ нь “үзмэрчийн тус” гэхээс илүү ашиг хонжоо олох үйл ажиллагаа болох нь илэрхий байна. Хүмүүсийг утасны үзмэрч болгох сургалт зохион байгуулж байгаа баримтаас үзэхэд тэдэнд хандсан хүмүүсийн үнэ цэнэ юу ч биш болж байгааг харахад эмгэнэлтэй. Мэргэ, үзмэрийг ашиг хонжооны хэрэглүүр болгож байгаа төдийгүй, ихээр сурталчилах болж мөн хүмүүс ч үүнд нь олноороо итгэн хошуурах болжээ.

Хөзрийн үнэгүй мэргэ: Энэ бүхнийг дүгнэхэд

Итгэж болох найдвартай зөв зөвлөгөө авах боломж байна уу? Биднээс илүү хүч чадалтай, бидэнд удирдамж өгч чадах ямар нэг зүйл байх ёстой л санагдах юм.

Тийм Нэгэн байнаа! Ертөнцийг бүтээсэн, таны тухай болон таны бүх нөхцөл байдлуудыг бүгдийг мэддэг, хязгааргүй мэргэн ухаантай, бүх зүйл нь үнэн байдаг Нэгэнээс та зөвлөгөө авбал ямар вэ?

Ертөнцийн Эзэний маш олон зөвлөгөөнүүд аль хэдийн Библи дээр бичигдсэн байгаа. Өөрийн амьдралын асуудлуудаас болж будилж, самуурч байна уу? Тэгвэл та цаашид яах хэрэгтэй талаараа Ертөнцийн Эзэнээс асуугаарай.

Тэр хэлэхдээ, "Би чиний явах ёстой замыг чинь зааварлаж, Би чамайг ширтэн,чамд зөвлөнө." (Дуулал 32:8)

Та Ертөнцийн Эзэнтэй ийм харилцаатай байхыг хүсэж байна уу? Ертөнцийн Эзэнийг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү? Энэ бол үнэгүй.

(1) 1 сарын 29, 2000
(2) 1999 оны 12 дугаар сар

Хуудсыг найздаа илгээх
Яаж Ертөнцийн Эзэнтэй харилцаагаа эхлүүлэх вэ?